Monday, August 18, 2014

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ




ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ
Артерийн даралт ихдэх янз бүрийн шалтгаан байж болно. Үүнд:

  • илүүдэл жин- биеийн жин
нэмэгдэх тусам даралт ихэсдэг. Нэмэгдэл нэг кг тутамд артерийн даралт 1-2 ммМУБ-аар өснө.
  • шорвог, тостой хоол- тостой,
ялангуяа шорвог хоолыг хэтрүүлэн хэрэглэх нь артерийн даралт ихдэхэд нөлөөлнө.
  • тамхи татах- тамхи татах
тамхины утааны хорт бодисууд судасны ханыг гэмтээдэг. Энэ нь цусны даралтыг ихэсгэх дам эрсдэл юм. Зарим тохиолдолд ганц тамхи татахад л артерийн даралт 10-30 ммМУБ-аар нэмэгддэг байна. Зөвхөн тамхи татагч өөрт нь бус, түүний дэргэд байгаа хүмүүст мөн нөлөөлдөг;
  • хөдөлгөөний дутагдал- суугаа
амьдралтай, эсвэл спортоор хичээллэдэггүй хүмүүсийн хувьд гипертензи үүсэх эрсдэл нь амьдралын идэвхтэй хэв маягтай хүмүүстэй харьцуулахад 20-50 хувиар өндөр байдаг;
  • сэтгэлзүй, нийгмийн шалтгаан
бухимдал, мэдрэлийн ядаргаа нь артерийн даралтыг ихэсгэнэ. Энэ нь ялангуяа хотын оршин суугчдад онцгой хамаатай;
  • удамшил- цусны даралт
ихдэлтийн үндсэн шалтгаануудын нэг нь удамшил;
  • чихрийн шижин- бас нэгэн томоохон хүчин зүйл;
  • нас- өвчин үүсэх, даамжрах эрсдэл
нь хүний настай шууд хамааралтай; Нас ахих тусам цусны даралт ихдэх эрсдэл нэмэгдэнэ.
  • хүйс – эрэгтэйчүүд,
эмэгтэйчүүдээс илүү уг эмгэгт өртөх эрсдэл ихтэй.
Хэрэв танд дээрх зүйлсийн аль нэг нь байгаа бол цусны даралт ихдэлт үүсэх эрсдэл ихээхэн нэмэгдэнэ.
Цусны даралт ихдэлт таны эрүүл мэндэд нөлөөлөх нь
Цусны даралт удаан хугацаагаар, тогтмол ихдэх, эмчилгээнд үр дүнгүй байх нь дараах гол чухал эрхтэнүүдэд нөлөөлдөг. Үүнд:
          зүрх – зүрхний зүүн ховдлын булчингийн томрол, зүрхний   булчингийн тэжээлийн дутагдал, эсвэл үхжил, зүрхний үйл ажиллагааны дутагдалд хүргэх;

·         тархи – тархины цусан хангамж хомсрох, эсвэл цус харвах
 
·         бөөр – бөөрний үйл ажиллагаа муудах
·         нүд – нүдний торлогт цус харвах, мэдрэлийн диск нь хавагнах, нэвчдэс хурах
 
·         захын судсанд эмгэг үүсэх зэрэг болно.
Таны цусны даралт өндөр байхын хэрээр тархинд харвалт үүсэх, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл улам өндөрсөнө. Эрсдэл зөвхөн артерийн даралтын түвшин хэр өндөр байгаагаас хамаарахгүй үргэлжилж буй хугацаа нь чухал байдаг.
Хэрэв та артерийн даралтаа хянаж чадаж байгаа бол, өөрөөр хэлбэл даралт бууруулах эмчилгээ үр дүнтэй бол харвалт, зүрхний шигдээс, нүд, бөөрний хүндрэлийн эрсдэлийг бууруулж чадна.
Артерийн гипертензитэй өвчтөний артерийн даралтын зорилтот түвшин (даралт буугаад хүрэх ёстой зохимжит түвшин) нь систолын даралт 140 ммМУБ, диастолын даралт 85 ммМУБ-аас тус тус бага байх явдал юм.
Бөөрний өвчтэй, шээсэнд нь уураг илэрдэг артерийн гипертензитэй өвчтөний артерийн даралтын зорилтот түвшин нь систолын даралт 130 ммМУБ, диастолын даралт 80 ммМУБ-аас тус тус бага байх юм.
60 ба түүнээс дээш насныханд 140/90 ммМУБ, 80-ас дээш насныханд систолын даралтыг 150 ммМУБ хүргэх зорилт дэвшүүлнэ.
Цусны даралт ихдэлтийн үед авах арга хэмжээ
  • Эмчийн зааврыг заавал дагаж мөрдөх
Хэрэв эмч эмийн жор бичиж өгсөн бол жорын дагуу эмчилгээ хийлгэх. Эмчтэйгээ эмнээс шалтгаалан гарч байгаа аливаа нэгэн гаж нөлөө, хэвийн бус байдлын талаар ярилцаж, зөвлөгөө авах. Эмчтэйгээ зөвлөхгүйгээр хэрэглэж байгаа эмээ зогсоож болохгүй.
  • Гэрийн нөхцөлд хувийн даралтын аппаратаар хэмжилт хийх
  •  

Энэ тохиолдолд хэмжилт хийх зааврыг мөрдөж, аппаратаа зөв ажиллаж буй эсэхийг хянуулж байх. Хэрэв даралтын аппаратын талаар асууж тодруулах зүйл байвал эмчээсээ лавлах. Гэрээр даралт хэмжихэд тохиромжтой аппаратыг эмийн сангуудаас авах боломжтой.
·         Хяналтад байх шаардлагатай гэсэн эмчийн зөвлөмжийг дагах
Зөвлөмжийн дагуу эмчид давтан үзүүлэхээр ирэхдээ артерийн даралтаа хэмжсэн тэмдэглэлээ, хэрэглэж байгаа эмийн жагсаалтаа хамт авч ирэх хэрэгтэй. Учир нь зарим эм, бэлдмэл нь цусны даралтын түвшинг нэмэгдүүлдэг. Тиймээс эмч тань хэрэглэхэд хамгийн тохиромжтой эмийн бүтээгдхүүний талаар зөвлөгөө өгөх болно.
Эмчилгээг зүй ёсоор хийхгүй бол ямар хүндрэл гарах вэ?
Цусны даралт ихдэлтийн эмчилгээнд эмэн ба эмэн бус эмчилгээг хавсруулан хийнэ. Эмчилгээ нь эмч болон өвчтөний зүгээс урт удаан хугацааны уйгагүй хөдөлмөр, чармайлтыг шаардах ба нэгэнт цусны даралт ихсэх эмгэгтэй болсон бол насан туршдаа эм уух хэрэгтэй болдог. Хэрэв эмчилгээг зүй ёсоор нь, зөв оновчтой хийхгүй, артерийн даралтаа хянахгүй бол өвчин даамжирч, амьдралын чухал эрхтэнүүдийн гэмтэл улам даамжран, хөдөлмөрийн чадвар алдах, улмаар үхэлд ч хүргэх аюултай.

No comments:

Post a Comment