Энэ бүлгээс та юу мэдэж авах вэ?
- Чихрийн шижин гэж юу вэ?
- Хэрхэн үүсэх вэ?
- Цусны сахар хэт ихсэх ба багасах үед илрэх шинж тэмдэгүүд
Чихрийн шижин өвчин нь öóñàí äàõü ñàõàðûí õýìæýý èõñýõ øèíæýýð èëýðäýã
àðõàã ºâ÷èí þì.
Энэ үед цусны сахар эд эсэд очиж энерги болох үйл ажилагаа
алдагддаг.
Хүн бүрт энерги хэрэгтэй өөрөөр хэлвэл машинд шатахуун ямар хэрэгтэй
байдагтай ижил. Энергийн үндсэн эх уурхай нь хоол хүнсээр орж байгаа нүүрс ус
юм. Хүн энергийн 50-60% г хоол хүнсээр орж байгаа нүүрс уснаас авдаг.
Хүний идэж байгаа хоолны ихэнхи нь бие махбодид глюкоз буюу сахар болон
хувирч цусанд ордог ба уг глюкоз нь хүний биеийн бүх эд эсүүдэд очиж хэрэгцээт
эрч хүч, энергийн эх үүсвэр болдог. Нойр
булчирхайнаас ялгарах инсулин даавар
нь глюкозыг цуснаас эд эсрүү нэвтрүүлэх үүд хаалгыг нээдэг өөрөөр хэлбэл
түлхүүр болж өгдөг .
Түлхүүрийн үйл ажиллагаа алдагдах ,инсулин даавар дутуу ялгарах эсвэл эд эс
уг дааврын үйлчлэлд дөжрөлтэй болоход глюкоз эд эсэд нэвтэрч чадалгүй цусанд
хуримтлагддаг. Эд эс шаардлагатай энергийг гаргаж чадахгүй хоолоор орж ирсэн
нүүрс ус цусанд глюкоз болон хуримтлагдана. Цусанд глюкоз удаан хугацаагаар их
байснаас олон эрхтэн системд өөрчлөлт гарна.
Чихрийн
шижингийн хэлбэрүүд:
Чихрийн шижин хэв шинж 1
Энэ үед нойрр булчирхайнаас инсулин даавар ялгарахгүй
болсон байдаг. Энэ хэлбэр хүүхэд өсвөр үеийнхэнд ихэвчлэн тохиолддог Чихрийн
шижингийн нийт тохиолдлын 5-10% нь хэв
шинж 1 байдаг: энэ хэлбэрийн үүсгэгч гол шалтгааныг одоо ч
судалсаар байгаа ба ихэвчлэн удамшлын болон вирусын шалтгаантай байдаг.
Чихрийн шижин хэв шинж 2
Энэ үед инсулин ялгарах боловч цусан
дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах
түлхүүр үгүй болж цусан дахь сахар ихсэнэ. Энэ шалтгаан голчлон тарган жин ихтэй хүмүүст тохиолддог.
Чихрийн шижин хэв
шинж 2 –оор өвчлөх гол эрсдэл нь
удамшил, хөдөлгөөний
хомсдол, таргалалт,
артерийн даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчин зэрэг болно.
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсэн
эмэгтэйчүүдийн 1-2% д чихрийн шижин илэрдэг . Жирэмсний 5 сараас хойших хугацаанд илэрдэг . Ийм
учраас жирэмсэн эмэгтэйг 24-28 долоо хоногийн хугацаанд нь цусан дахь сахарын
хэмжээг заавал тодорхойлж байх нь
зүйтэй. Чихрийн шижингийн удамтай, жингийн илүүдэл, таргалалттай эмэгтэйчүүд
жирэмсний чихрийн шижингээр өвчлөх эрсдэл ихсэнэ. Төрсний дараа нүүрс усны солилцоо хэвийн
болно.Зарим тохиолдолд Чихрийн шижин хэв шинж 2 болдог.
No comments:
Post a Comment