Нярай хүүхдийн тухай ойлголт
Нярай хүүхэд гэдэг нь хүй тасалснаас хойш 28 хоногтой
хүүхдийг хэлнэ.
·
Эхний 7хоногийг нярайн
эрт үе
·
8-28 хоногтойг нярайн
хожуу үе гэнэ.
·
Гэхдээ элдэв эмгэгтэй
хүүхдийн нярай үе 2 сар орчим үргэлжилдэг.
Нярайн эрт үе бол шинэ орчинд дасан зохицох хамгийн
эгзэгтэй үе юм.
Нярайн ангилал
Жирэмсний тээлтийн
хугацаагаар нь:
–
37-42 долоо хоногийн хооронд
–
төрвөл гүйцэд нярай
–
Жирэмсний 37долоо хоногоос өмнө төрвөл дутуу
нярай
–
42 долоо хоногоос дээш төрвөл илүү тээлттэй
гэнэ.
Төрөх үеийн биеийн
жингээр
•
Бага жинтэй нярай – төрөхдөө 2500гр-с бага
жинтэй төрсөн
•
Хэт бага жинтэй нярай- төрөхдөө 1500 граммаас
бага жинтэй төрсөн
•
Туйлын бага жинтэй нярай- төрөхдөө 1000
граммаас бага жинтэй төрсөн
Гүйцэд нярайн шинж
Өндөр 48-57 см, жин 3500-5000 гр% арьс цайвар ягаан,
хөдөлгөөн идэвхитэй ,эрэгтэй хүүхдэд төмсөг хуйхнагтаа буусан байна.
Дутуу нярайн шинж
Өндөр 45 см-с богино,
жин 2500гр-с бага,арьс улаан, бүх бие шар үсээр хучигдсан, эрэгтэй хүүхдэд
төмсөг хуйхнагтаа буугаагүй, сул уйлна.
Хүүхэд эрүүл бойжих нэг нөхцөл бол төрсөн цагаас зөв асрах
Нярай хүүхдийн гадаад орчинд дасан зохицох нэг гол нехцөл
нь хөхөөр хооллох явдал юм. Эхийн сүү нь хүүхдийн өсөлт бойжилтонд шаардагдах
бүхий л бодисыг агуулсан байдаг
Хүүхдийг хөхөөр хооллох
Амьдралын эхний 6 сар хүртэл таны хүүхдэд зөвхөн эхийн
сүү хэрэгтэй
·
Хүүхдийг төрмөгц эхэд (тэврүүлэх арьс арьсаар
шүргэлцэх ) нь хүүхэд дулаан байж тайван амьсгалах, эхийн хөхөнд
хялбар хүрэлцэх, эх хүүхэд хоёр бие биеэ тэдрэхэд тустай.
·
Хүүхдийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургаар амлуулна
Ангир уураг
Ангир уураг нь төрсний дараах эхний 2-3 хоногт эхийн
хөхөнд бага хэмжээтэй (төрсний дараа эхний 24 цагт 24-30 мл ) үүсдэг өвөрмөц
найрлагатай , шаргал өнгөтэй өтгөн сүү юм.
Цөөн хэдэн хоногийн дараа ангир уураг нь найрлага
тогтмолжсон сүү болон өөрчлөгддөг.
Ангир уургийн ач холбогдол
- Өвчин эсэргүйцэх эсрэг бие, цагаан эсээр баялаг тул харшил, халдвараас хамгаална.
- Зунгагийг түргэн гадагшлуулж, гэдсийг цэвэрлэнэ.
- Нярайн шарлалтын хугацааг богиносгон хүчийг сааруулна.
- Өсөлтийн хүчин зүйл агуулдаг тул гэдэсний үйл ажиллагааг сайжруулна.
- А аминдэмээр баялаг тул халдварын хүндрэлийг бууруулна.
- Төрсний дараах эхний өдрүүдэд хүүхэд хэдий олон хөхнө хөхөнд сүү төдий чинээ сайн орно.
- Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний зургаан сарын турш хэвийн өсч бойжиход зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис болон усыг хангалттай хэмжээгээр агуулсан байдаг
Хүүхдэд эхийн сүүнээс
өөр ямар нэгэн шингэн уулгах нь:
- · хөхөлтийн тоог цөөрүүлэх, улмаар эхийн хөхний сүүний гарцыг багасгана.
- · Хүүхдийн ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрана
- · Ус болон бусад шингэн уулгаснаар хүүхэд өвчилж болзошгүй
- Хүүхдийг хүссэн цагт нь хөхүүл , хоногт 8-с доошгүй удаа
- Хүүхэд цадаж хөхөхөө больтол хөхөө хөхүүл. Нэг удаа 15-20 минут хөхүүлнэ. Эхлээд нэг хөхөө хөхүүлсний дараа нөгөө хөхөө хөхүүлнэ. Эхийн хөхнөөс эхэн үед ялгарах сүү нь усархаг, шингэн цэхэр өнгөтэй байдаг тул цангааг тайлна.
- Харин нилээд хөхсний дараа ялгарах сүү нь тод цагаан өнгөтэй , тослогоор баялаг, эхийн сүүний хамгийн тэжээллэг хэсэг юм.
- Хөхүүлэхийн өмнө хүүхдийн хамрыг цэвэрлэн амьсгалахад чөлөөтэй байлгах
No comments:
Post a Comment