Хүүхдийг зөв тэвэрч хөхүүлэх
дөрвөн үндсэн шинж:
- Хүүхдийн бие шулуун , толгой эх бие нэг шугаманд байрласан, толгой нь бага зэрэг гэдийсэн байна.
- Хүүхэд хөхрүүгээ харсан , эх хүүхдийн нүүрийг харах боломжтой байх
- Хүүхэд эхийн биед наалдсан
- Хүүхдийг бүх биеээр нь тулж тэвэрсэн , бүх биеэр нь гарын сарвуу шуугаар бүрэн дэмжиж тулсан байх
Хүүхэд хөхөө зөв үмхэснийг
илтгэх дөрвөн үндсэн шинж:
- Хүүхэд амаа том ангайсан
- Хөхний нөсөөт хэсэг хүүхдийн дээд уруулын дээгүүр илүү их, доод урууулын доогуур арай бага хэмжээтэй цухуйж харагдана.
- Хүүхдийн доод уруул гадагш цорвойсон
- Хүүхдийн эрүү эхийн хөхөнд шүргэсэн
Хүүхэд хөхөө зөв хөхөж байгааг
илтгэх шинжүүд
- Хүүхэд хөхөө аажим гүнзгий сорж хөхөх ба үе үе амарна.
- Нэг, хоёр удаа хөхөө сорсны дараа сүүгээ залгиж байгааг эх харах эсвэл сонсох боломжтой байна.
- Хүүхэд зөв хөхөж байгаа үед чөлөөтэй амьсгалж байна.
- Хүүхэд хөхөө хөхөж байгаа үед өвдөлт мэдрэгдэх ёсгүй.
- Хүүхэд цадахаараа хөхөө амнаасаа гаргаж тайван , амарсан байдалтай байна.
- Хүүхэд хөхөж дуусахад эхийн хөх суларч зөөлөрсөн байна
Нярай
хүүхдийн асаргааны гол онцлог бол дулаан байлгах
• Нярайн өрөөг
цэвэр гэгээтэй, дулаан (20-22°), нэвт салхигүй, байлгах ба өдөрт 4 удаа ерөөний
агаарыг сольж, 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
• Хүүхдийг хагас зөөлөн гудастай, жигд дэртэй,
цагаан хэрэглэлээр бүрсэн оронд тусад нь унтуулвал зохино.
No comments:
Post a Comment