Хөх
саах:
Хүүхэд хөхөө хөхөөгүй
, эсвэл хөхийг сулартал хөхөөгүй, эх хүүхэд тусдаа байгаа бол хөхөө бүрэн
суларч зөөлөртөл саана.
Хөхийг саахдаа:
- Эх гараа савандаж ус гоожуулан угаана.
- Хөхний сүү саах савыг сайн угааж буцалгаж ариутгана.
- Сүүг аль болох сайн гүйцэд саана.
- Заримдаа хөхийг зөөлөн дарах нь тустай байдаг .
- Эхийн хөхөн дээр бүлээн алчуур тавих нь тустай байдаг.
- Эрхий хуруугаа хөхний толгойн нөсөөт хэсгийн дээд талд, бусад хурууг хөхний толгойн дор нөсөөт хэсгийн ард байрлуулна
o
Эрхий , ба долоовор дунд хуруугаар хөхийг цээжний урд
хананд зөөлөн шахаж дараа нь хөхний хөсөөт хэсэг рүү чиглүүлэн зөөлөн дарна.
o
Сүү дусалж эхлэх ба дараа нь урсаж гарна.
o
Хөхний арьсыг үрж гэмтээхээс болгоомжил. Хөхний толгойг
хавчиж шахах, гэмтээхээс сэргийлнэ.
§ Нэг
хөхийг доод тал нь 3-5 минутын турш сүү урсан гоожиж гарах хүртэл саана. Дараа
нь нөгөө хөхийг мөн 3-5 минут саах бөгөөд энэ маягаар хоёр хөхийг ээлжлэн 20-30
минутыг турш саана.
§ Эхээс
саасан сүүг хүүхдэд аягаар өгнө. Аяганы амсрыг хүүхдийн доод уруулд наалдуулан
барьж , аманд сүү бага багаар орох боломжийг олгоно. Аягатай сүүг хүүхдийн
амруу гоожуулж болохгүй.
§ Хүүхдийг
хооллох аяганд саасан сүүнээс хангалттай хэмжээгээр тасалж хийнэ.
§ Угж,
хөхөлт, хошуутай аягаар хүүхдийг хооллохгүй. Эдгээр нь хялбар бохирддог, угааж
ариутгахад бэрхшээлтэй халдвар дамжуулах аюултай тул хэрэглэхгүй.
§ Саасан
сүүг таглаатай, цэвэр саванд сэрүүн газар 6-8 цаг, хөргөгчинд 72 цаг хадгалж
болно.
No comments:
Post a Comment