Wednesday, December 26, 2012

Чихрийн шижинтэй холбоотой зарим асуудлууд:



1.    Чихрийн шижинтэй өвчтөн
·         Даралт ихсэх өвчиин
·         Өөх тосны солилцоо алдагдах
·         Зүрх судасны өвчин зэрэгт өртөх эрсдэл ихтэй .
 Иймээс дээрхи эрсдлээс байнга урьдчилан сэргийлэх нь чухал. 

2.    Эрүүл амьдралын хэв маягийг баримтлах зайлшгүй шаардлагатай
·         Тамхи татахгүй байх
·         Биеийн жингээ зохих түвшинд барих
·         Дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх
·         Зөв зохистой хооллох 

Цусан дахь сахарын хэмжээ

Эрүүл хүний цусны сахарын хэмжээ  хоногийн турш 3,3-7,8 ммоль/литр –н хооронд хэлбэлзэж байдаг.  Өөрөөр хэлбэл өлөн үед 3,3 - 5,5 хооллосноос 2 цагийн дараа 3,3-7,8 ммоль /литр  байна. 

Цусны сахар юунаас болж хэлбэлздэг вэ?
§  Хоол
§  Инсулин
§  Хөдөлгөөн
§  Стресс
§  Бусад хүчин зүйлүүд

Цусны сахарын хэмжээ 9,0-10,0 ммольм/л –с их болоход бөөрөөр ялгарч шээсэнд сахар гарна. Үүнийг глюкозурия гэнэ.

Энэ үеэс дараах шинж тэмдэгүүд тод илэрч эхэлнэ.

  •   Ойр ойрхон шээх
  • Ам цангах
  •   Биеийн жин алдагдах, турах
  •   Ядрах

Цаашид өөхний задралаас бодисын солилцооны хорт бүтээгдэхүүн кетон үүснэ.
Кетон  цусанд ихээр хуримтлагдсанаас организм хордож хордлогын өвөрмөц шинжүүд илэрнэ. Үүнд:
  •  Хэвлийгээр өвдөх
  •   Бөөлжих ,дотор эвгүйрэх, гүйлгэх 
  •  Нойрмоглох

Яаралтай арга хэмжээ аваагүй үед комын байдалд орно. 

Чихрийн шижин хэв шинж- 1 ийн үед дээрхи шинж тэмдгүүд огцом  тод илэрнэ.
Харин 2-р хэв шинжийн үед аажим удаан илэрдэг тул ихэнх хүмүүс цусны сахар  хэт ихэссэнээ мэдэхгүй байдаг.

Цусны сахар хэт ихсэх (гипергликеми) нь дараах шалтгаантай байдаг
§  Нүүрс ус ихээр агуулсан хоол хүнсийг ихээр хэрэглэх
§  Инсулин эмчилгээний тун багадах
§  Сахар бууруулах эмийн эмчилгээг таслах
§  Халдварт өвчнөөр өвдөх
§  Зарим эмийн нөлөөгөөр (даавар , антибиотик)
§  Стресс, түгшүүр , хөдөлгөөний  хомсдол,

Авах арга хэмжээ:

Чихрийн шижин хэв шинж 1 –н үед
§  Шүлтлэг шингэнийг ихээр уух
§  Богино болон хэт богино үйлчилгээтэй инсулиныг нэмж тарих
§  Шээсний кетоныг хоногт 2 удаа үзэж байх. Хэрэв кетоны хэмжээ буурахгүй бол эндокриналогч  эмчид хандах хэрэтэй.

Чихрийн шижин хэв шинж 2 –н үед
§  Шүлтлэг шингэнийг ихээр уух
§  Сахар ихэссэн шалтгааныг олж арилгах
Хэрэв шинж тэмдэгүүд арилахгүй бол эндокриналогч эмчид хандах хэрэтэй.

Цусны сахар 3,9 ммол л –с багасахыг цусны сахар хэт багасах буюу гипогликеми гэнэ. 

Илрэх шинжүүд:
§  Өлсөх
§  Анхаарал сулрах
§  Зүрх дэлсэх
§  Толгой таллаж өвдөх
§  Хөлрөх ,чичрэх
§  Бие сулрах
§  Нүд бүрэлзэх
§  Толгой эргэх
§  Царай цонхийх
§  Нойрмоглох 

 Эдгээр шинж тэмдгүүд нь хүн бүрт янз бүрээр илэрч болох ба арга хэмжээ авахгүй бол ухаан алдаж амь насанд аюултай байдалд хүргэж болно.

Цусны сахар хэт багасах (гипо гликеми) нь дараах шалтгаантай байдаг
§  Инсулин тарианы тун ихдэх
§  Нүүрс ус агуулсан хүнс хэт бага хэрэглэх
§  Сахар бууруулах эмийн тунг хэтрүүлэх, хяналтгүй хэрэглэх
§  Биеийн хүчний хэт ачаалал авах (спорт гм)
§  Хэт халуун  (саун )
§  Архи хэрэглэх
§  Бусад шалтгаанууд 

Авах арга хэмжээ:       
§  Нэн яаралтай цусны сахарыг хэмжих
§  Түргэн шимэгддэг нүүрс усыг  хэрэглэх Үүнд:
  • 3-4 ширхэг ёотон буюу 5 таблетик глюкоз (гр)
  •  200 мл жимсний шүүс уух
  • 2 цайны халбага зөгийн бал эсвэл варень идэх
  •   3 шүрхэг хатуу чихэр идэх
Хэрэв 30 минутын дараа хэвийн байдалд орохгүй бол түргэн шимэгддэг нүүрс ус агуулсан хүнсийг нэмж хэрэглэнэ.
  •   Печенье
  •   Талх
  •   Жимс гэх мэт
Цусны сахар хэт ихсэх магадлалтай тул их идэж болохгүй хяналттай байна.

No comments:

Post a Comment